Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа

Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа

Ерөнхий сайд Г.Занданшатар нийгэмд шударга ёсыг тогтоож, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд улсын төсөвт их хэмжээний хохирол учруулж, улсын хөрөнгийг хувьдаа завшсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон гаалийн байцаагчдыг Тагнуул, Цагдаагийн байгууллагаас илрүүлэн саатуулжээ. Улаанбаатар хотын гааль, Замын-Үүдийн гаалийн улсын байцаагчид бусадтай үгсэн хуйвалдах замаар 100 гаруй аж ахуйн нэгжид олон удаагийн үйлдлээр гаалийн бүрдүүлэлтийг хуурамчаар үйлдэж, улсад их хэмжээний хохирол учруулсан нь илэрлээ. Энэ гэмт хэрэгт 20 орчим хүн холбогдон шалгагдаж байна. Гаалийн байгууллага нь улсын төсөвт татвар хураамж хэлбэрээр орлого төвлөрүүлэх үүрэгтэй. Гэтэл улсын төсөвт төвлөрөх ёстой байсан их хэмжээний татварын орлогыг бууруулж, хувьдаа завшсан бүлэг этгээдүүдийг Тагнуул, Цагдаагийн байгууллагаас ийнхүү шалгаж эхлээд байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Н.Учрал: Монголын нийгэм хэн бүхэнд тэгш, хүртээмжтэй байх учиртай 2025-12-03

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдлээ 2025-12-04

Монгол, Италийн харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа 2025-12-04

УИХ-ын дарга Н.Учрал ажлын хэсэг байгуулах тухай 58 захирамжийг хүчингүй болгов 2025-12-04

Монгол Улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлт Ром хотноо боллоо 2025-12-04

Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа 2025-12-05

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа 2025-12-05

Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 370 вагон байна 2025-12-05

Хөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон тохиолдсон байна 2025-12-05

Цахилгааны төлбөрт МҮОНРТ-ийн хураамжийг албадан суулгахыг зогсоох өргөдөлд санал авч байна 2025-12-05

Н.Учрал: 18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо 2025-12-05