Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байхыг анхааруулав

Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байхыг анхааруулав

Өвөрхангай, Дундговь, Дорноговийн нутгаар өнөөдөр цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байх тул зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж үзэгдэх орчин хязгаарлагдана.

Иймд улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замаар зорчихдоо анхаарал болгоомжтой зорчих, авто машины бүрэн бүтэн байдлыг шалгах, цаг агаарын урьдчилсан мэдээг сонсож холын замд зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Жолооч та:

-Хүйтний улиралд зориулсан дугуйгаар зуны дугуйгаа солих

-Түлш, шатахуун хангалттай авсан байх

-Онцын шаардлагагүй бол үзэгдэх орчин хязгаарлагдмал шөнийн цагаар холын замд гарахгүй байх

-Холын гэрлээ шилжүүлэх

-Нойр дутуу, их ядарсан мөн согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх зэрэг өөрөөс шалтгаалах хориглох зүйлсийг хатуу анхаарч зорчих хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн алба зөвлөв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус 24 цагаар үйлчилж байна 2026-01-08

"Жолооны үнэмлэх гаргана" гэж иргэдийг залилжээ 2026-01-08

Зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, хаягийн байгууламжуудыг буулгана 2026-01-08

100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХАД ТУЛГАРСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭНЭ 2026-01-09

Цахимаар сугалаанд оролцож 32 сая төгрөг залилуулжээ 2026-01-09

Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байхыг анхааруулав 2026-01-09

"NESTLE” группийн нялхсын сүүн тэжээлийн 4 төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг анхааруулав 2026-01-09

Ө.Шижир: Дарга нар нь Дубай руу хэний зардлаар явж байгаагаа ч мэдэхээ байтлаа задарсан байхад ААН-үүд татвар, шимтгэл, торгуульд сэгсрүүлж байна 2026-01-10

“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно. 2026-01-10

Ардчилсан шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан маргааш болно 2026-01-12

Х.Ганхуяг: Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх асуудлыг онцгойлон анхаарч ажиллаж байна 2026-01-13