Ардчилсан шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан маргааш болно

Ардчилсан шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан маргааш болно

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой чансаа өндөр 128 бөхийн уламжлалт барилдаан Монгол бөхийн өргөөнд маргааш болно.

1992 оноос эхлэлтэй тус барилдаанд хамгийн анх Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын заан С.Хүрэлбаатар түрүүлж, дархан аварга Х.Баянмөнх үзүүрлэж байсан юм. Тэгвэл өнгөрсөн жил дархан аварга Н.Батсуурь түрүүлж, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр үзүүрлэж байв. Н.Батсуурь аваргын хувьд энэхүү том барилдаанд хоёр дахиа түрүүлсэн нь энэ юм. 34 жилийн түүхтэй эл барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ дөрвөн удаа түрүүлсэн байна.

Тэгвэл улсын цолгүй хоёр бөх түрүүлсэн өдгөөгийн улсын аварга Ч.Санжаадамба, заан М.Лхагвагэрэл нар юм. Тэд 2010, 2019 оны түрүү бөхөөр тодрохдоо цэргийн арслан болон заан цолтой байжээ.

Хоёр болон түүнээс дээш түрүүлсэн долоон бөх бий. Тодруулбал, дархан аварга Б.Бат-Эрдэнэ дөрөв, улсын гарди И.Доржсамбуу, дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Н.Батсуурь, улсын аварга О.Хангай, арслан Б.Ганбат нар тус бүр хоёр түрүүлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Цахимаар сугалаанд оролцож 32 сая төгрөг залилуулжээ 2026-01-09

Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байхыг анхааруулав 2026-01-09

"NESTLE” группийн нялхсын сүүн тэжээлийн 4 төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг анхааруулав 2026-01-09

Ө.Шижир: Дарга нар нь Дубай руу хэний зардлаар явж байгаагаа ч мэдэхээ байтлаа задарсан байхад ААН-үүд татвар, шимтгэл, торгуульд сэгсрүүлж байна 2026-01-10

“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно. 2026-01-10

Ардчилсан шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан маргааш болно 2026-01-12

Х.Ганхуяг: Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх асуудлыг онцгойлон анхаарч ажиллаж байна 2026-01-13

Фейсбүүк, инстаграм болон телеграмд байрлаж буй баталгаагүй линк, холбоос дээр дарахгүй байхыг анхааруулж байна 2026-01-13

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 2026-01-13

Цаг агаарын урьдчилсан мэдээг сонсож холын замд зорчихыг анхааруулж байна.   2026-01-13

Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ 2026-01-13