Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Сайншанд суманд иргэдтэй уулзлаа.

Уулзалтад тус аймгийн 14 сумаас иргэдийн төлөөлөл оролцов. 

Дорноговь аймагт цэгцрэх хөдөлгөөн өрнүүлж буйд иргэд талархал илэрхийлээд, олон салбарт бугшсан авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг Ерөнхий сайд Г.Занданшатараас хүслээ. 

Тус аймгийн Мандах суманд ноос, ноолуур үнэгүйдэж, малын өвчлөл ихэсжээ.

Үүнээс болж малчдын орлого буурсан. Шалтгааныг нь нутгийн иргэд хариуцлагагүй уул уурхайтай холбоотой гэж үзэж байна.

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт тасалдсанаас өрийн гинжин хэлхээ үүссэн нь эрүүл мэндийн үйлчилгээг доголдуулах хэмжээнд хүрсэн талаар тэд ярив. Эрүүл мэндийн даатгалын санд үүссэн асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулсан Ерөнхий сайдын шийдвэрийг сайшаагаад, хамгийн гол нь бодит үр дүн гаргаж, цэгцлэх ёстой гэж байр сууриа илэрхийллээ. 

Даланжаргалан, Өргөн сумдын эмнэлэг туулах чадвар сайтай машингүйн улмаас алсын дуудлагад цаг алдах зэргээр тусламж үйлчилгээ нь саатаж байна. Засгийн газрын тэргүүн энэ асуудлыг шийдвэрлэж, сумдад тээврийн хэрэгсэл олгохоор боллоо. 

Дорноговь аймаг 1.6 сая малтай. Харин аймгийн хэмжээнд малын эмч 26 байгаад дүгнэлт хийж, бодлогын дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Татварын ачааллаас болж мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд бэхжиж чадахгүй байна гэж үзэж байгаагаа илэрхийллээ. 

Дорноговь аймаг 72 мянга гаруй хүн амтай.  Тус аймаг улсаас татаас авдаггүй цөөн аймгийн нэг. Өнгөрсөн онд улсын төсөвт 166.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ардчилсан шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан маргааш болно 2026-01-12

Х.Ганхуяг: Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх асуудлыг онцгойлон анхаарч ажиллаж байна 2026-01-13

Фейсбүүк, инстаграм болон телеграмд байрлаж буй баталгаагүй линк, холбоос дээр дарахгүй байхыг анхааруулж байна 2026-01-13

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 2026-01-13

Цаг агаарын урьдчилсан мэдээг сонсож холын замд зорчихыг анхааруулж байна.   2026-01-13

Авлига, газрын маргаан, хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж өгөхийг дорноговьчууд Ерөнхий сайдаас хүслээ 2026-01-13

Эмч бэлтгэдэг сургуулиудыг харьяа эмнэлэгтэй байх шаардлагыг тавьж ажиллана 2026-01-13

Исламын Бүгд Найрамдах Иран Улсад зорчихгүй байхыг иргэддээ зөвлөж байна. 2026-01-13

Шинэ Үндсэн хуулийн барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ 2026-01-14

Орон сууцны үнэ 12.3 хувиар өсжээ 2026-01-14

Энэ сард Монгол Улсыг 21,066 жуулчин зорин иржээ. 2026-01-14