ГИХГ: Олон нийтийн сүлжээгээр худал зар түгээсэн гадаадын иргэнд арга хэмжээ авлаа

ГИХГ: Олон нийтийн сүлжээгээр худал зар түгээсэн гадаадын иргэнд арга хэмжээ авлаа

Олон нийтийн сүлжээгээр байгууллагын үйл ажиллагаатай холбоотой худал зар, ташаа мэдээлэл түгээсэн гадаадын иргэнийг илрүүлж, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авлаа.

Тодруулбал, WeChat сүлжээнд байршуулсан “Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл гаргуулж өгнө, мөн албадан гаргах арга хэмжээнээс чөлөөлүүлнэ” гэх агуулгатай зарын дагуу хяналт шалгалт явуулахад БНХАУ-ын нэр бүхий иргэн нь олон нийтэд худал мэдээлэл түгээж, хууль бус үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон. Иймд тухайн гадаадын иргэнийг “Тусгай тэмдэглэл”-д бүртгэж, цаашид Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл олгохгүй байхаар шийдвэрлэв.

Монгол Улсад хувийн хэргээр зорчиж буй гадаадын иргэн, тэдгээрийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд дээр дурдсанчлан худал мэдээлэл, хууль бус үйлдэлд автаж, гэмт үйлдлийн золиос болохгүй байхыг анхааруулж байна.

Гадаадын иргэн, харьяатын газрын үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг албан ёсны цахим хуудас (immigration.gov.mn), мэдээллийн лавлах 1800-1882, мөн хиймэл оюунд суурилсан чатботоос монгол, англи, хятад, солонгос, орос хэлний сонголттой мэдээлэл авах боломжтой гэж ГИХГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо 2026-03-05

Сайд Ж.Чинбүрэн АШУҮИС-ийн Говь-алтай дахь салбар анагаах ухааны сургуульд ажиллав 2026-03-05

ХАВРЫН ШАР УСНЫ ҮЕРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026-03-05

Сонгинохайрхан дүүрэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 3 байршилд зохион байгуулна 2026-03-06

Шинээр томилогдсон Элчин сайд нар орон нутагт ажиллав 2026-03-06

ГИХГ: Олон нийтийн сүлжээгээр худал зар түгээсэн гадаадын иргэнд арга хэмжээ авлаа 13 цагийн өмнө

“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус 24 цагаар үйлчилж байна 13 цагийн өмнө

Шар усны үерээс сэрэмжлэхийг анхаарууллаа 13 цагийн өмнө

Ойрх Дорнодын бүс нутагт байгаа иргэдийг Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлийн нислэгээр татаж авна 13 цагийн өмнө

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд 12 цагийн өмнө

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа 10 цагийн өмнө