БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /E-9 виз/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл 2026 оны 03 дугаар сард зохион байгуулагдах гэж байна.
📌 Бүртгэл, шалгалтын талаарх албан ёсны мэдээллийг дараах сайтуудад нийтэлсэн.
🔗 https://hudulmur-halamj.gov.mn
🔗 https://monkor.net
Бүртгэлийн хугацаа
2026 оны 03 сарын 25, 26, 27 ны өдрүүдэд
➡️ ehalamj.mn сайтаар онлайнаар бүртгэнэ
📋 БҮРТГҮҮЛЭХЭД ШААРДАГДАХ БИЧИГ БАРИМТ (дараахь байдлаар урьдчилан файлаар бэлтгэх)
1️⃣ Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх байж болно.
– 1% хуулбар 600 пиксел jpg форматтай 100кв файлын хэмжээтэй байх
2️⃣ Цээж зураг
– 3.5×4.5 хэмжээтэй 1 хувь
– 100–300 pixel jpg форматтай файлын хэмжээ 15кв
– Сүүлийн 6 сарын дотор авхуулсан
– Цагаан фонтой бараан хувцастай
3️⃣ Бүртгэлийн хураамж
– 28 ам.доллар тухай бүртгэлийн өдрийн зарласан ханшаар
📌 ТАВИГДАХ ШААРДЛАГА
✔️ 18–39 настай байх
(1986.03.26 – 2008.03.25 хооронд төрсөн)
✔️ Монгол Улсад гэмт хэрэгт холбогдож байгаагүй
✔️ БНСУ-аас албадан гаргагдаж байгаагүй
✔️ БНСУ-д нэвтрэх визний хориггүй байх
✔️ Эрүүл мэндийн шаардлага хангах
✔️ E-9 /E-10 визээр өмнө нь 5-аас дээш жил ажиллаагүй
📝 ШАЛГАЛТЫН ҮЕ ШАТ
1️⃣ 1-р шалгалт – Солонгос хэлний шалгалт (EPS-TOPIK)
– Унших
– Сонсох
– 120 оноо (60) босго оноо нэмэгдсэн
2️⃣ 2-р шат – Ур чадварын шалгалт
– Ярилцлага
– Биеийн чадвар
– Суурь ур чадвар
➡️ Эцсийн сонгон шалгаруулалт нийт онооны дарааллаар хийгдэнэ.
📢 АНХААРУУЛГА
⚠️ Залилах гэмт хэргийн хохирогч болохоос өөрийгөө урьдчилан сэргийлнэ үү
Албан ёсны бүртгэл зөвхөн төрийн байгууллагаар дамжин хийгддэг.
Зөвлөгөө, мэдээллийг дараах утсаар болон сайтаас авна:
📌Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар ☎️7777-1220 (4)

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.