Нэг өдрийн дотор 274 уулчин Эверестийн оргилд гарлаа

Нэг өдрийн дотор 274 уулчин Эверестийн оргилд гарлаа

Нэг өдрийн дотор 274 хүн Эверестийн оргилд амжилттай гарч түүхэн дээд амжилт тогтоолоо.

Лхагва гарагт цаг агаар цэлмэг, тааламжтай байсныг уулчид ашиглан авиралт хийсэн гэж Балбын Аяллын операторуудын холбооны төлөөлөгч Риши Рам Бхандари мэдээлжээ.

Энэ долоо хоногийн эхээр уулын туршлагатай хөтөч Ками Рита Шерпа тус оргилд 32 дахь удаагаа хөл тавьж, өөрийн хувийн дээд амжилтыг эвдсэн юм.

Энэ сарын сүүлчээр ууланд авирах улирал дуусахаас өмнө 8850 метр өндөр уг оргилд 494 орчим уулчин болон мөн тооны шерпа хөтчүүд гарах төлөвтэй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсын хаягийн мэдээллийн системийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилнэ 2026-05-22

Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026-05-22

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно 2026-05-22

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат нар төвийн бүсэд ажиллаж байна. 2026-05-24

Зөвшөөрөлтэй сугалаа хэмээн иргэдийг төөрөгдүүлж, залилж байсан 17 этгээдийг баривчиллаа 2026-05-24

Нэг өдрийн дотор 274 уулчин Эверестийн оргилд гарлаа 2026-05-24

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа 2026-05-25

Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ 2026-05-25

“Дулааны тавдугаар цахилгаан станц”-ын үндсэн тоног төхөөрөмжийн захиалгууд хийгджээ 2026-05-25

Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана 2026-05-25

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо 17 цагийн өмнө