Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ

Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ

Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байгууллага илрүүлжээ.

Тодруулбал, энэ сарын 19-нд Замын-Үүд боомтоор 100 хайрцаг буюу 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн, таслан зогсоож, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.

ХХААХҮЯ-наас 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн “сард улсын хилээр 9 сая ширхэг хүнсний өндөг импортлох” шийдвэрийг гаалийн байгууллагад ирүүлсний дагуу ОХУ-аас Алтанбулаг, Боршоо, Цагааннуур зэрэг боомтоор өндөг импортолж байна.

одруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлага дор хэрэгжиж буй “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, “Атрын 4 дүгээр аян” зэрэг хүнсний хангамжийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд өндөгний 80 гаруй хувийг дотоодоосоо хангаж байна.

Мөн гаалийн байгууллага хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр холбогдох арга хэмжээг тогтмол авч ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар БНХАУ-аас өндөг импортлох эрсдлийн үнэлгээ хийгдсэн аж ахуйн нэгж байхгүй байна.

Харин Алтанбулаг, Боршоо, Цагааннуур зэрэг боомтуудаар дамжуулан ОХУ-аас эрсдэлийн үнэлгээ хийгдсэн үйлдвэр, аж ахуй нэгжээс, Мал эмнэлгийн ерөнхий газраас олгосон “Импортын мэдэгдэл”-тэй, Монгол Улсад мөрдөгдөж буй өндөгний техникийн шаардлага болох MNS0095:2022 стандартыг хангасан өндөгт гаалийн хяналт, бүрдүүлэлт хийж хилээр нэвтрүүлж байгааг иргэд, ААН-үүддээ албан ёсоор мэдэгдэж байна.

Иймд хүнсний өндөг импортлогч ААН-үүд “Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хууль”-н 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасан “Тухайн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний зөвшөөрөгдөх эрсдэлийг тогтоолгосон байх” гэсэн заалтын дагуу импортлохоос өмнө эрсдлийн үнэлгээ хийлгэх, Мал эмнэлгийн ерөнхий газраас импортын мэдэгдэл авсан байх шаардлагатайг анхаарч хууль, тогтоомжийг мөрдөж ажиллахыг гаалийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно 2026-05-22

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат нар төвийн бүсэд ажиллаж байна. 2026-05-24

Зөвшөөрөлтэй сугалаа хэмээн иргэдийг төөрөгдүүлж, залилж байсан 17 этгээдийг баривчиллаа 2026-05-24

Нэг өдрийн дотор 274 уулчин Эверестийн оргилд гарлаа 2026-05-24

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа 2026-05-25

Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ 2026-05-25

“Дулааны тавдугаар цахилгаан станц”-ын үндсэн тоног төхөөрөмжийн захиалгууд хийгджээ 2026-05-25

Маргааш 21-р хорооллын уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг хаана 2026-05-25

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо 16 цагийн өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо 16 цагийн өмнө

Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна 16 цагийн өмнө