Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлнэ

Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсад генийн оношилгоо, эмчилгээг хөгжүүлэх зорилгоор ЭМЯ, АстраЗенека, ХСҮТ, Монос Трейд компани хамтран гурван жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлэхээр боллоо.

ЭМЯ-ны мэдээлснээр, уг төслийн хүрээнд АстраЗенека компаниас гурван жилийн хугацаанд 1170 өвчтөнг оношилгооны урвалжаар үнэ төлбөргүй хангаж, Олапариб эмчилгээнд хөнгөлттэй үнээр хамруулах юм. Жилд 390 хүнд оношилгоо шинжилгээ хийж, 144 хүнийг санхүүгийн хувьд хөнгөлөлттэй нөхцөлөөр эмчилнэ.

Төслийн хугацаанд хийх шинжилгээ, тестийн тоо, оношлох боломжит хувь, эмчилгээ хийх өвчтөний тоог урьдчилсан байдлаар гаргаад байна. Азийн судалгааны дүнгээр, хөх болон өндгөвчний хавдрын үед уг шинжилгээ хийхэд 10-15, нойр булчирхайн хавдрын үед 5 хувьд нь уг генийн мутац илрэх тооцоолол байдаг байна. Энэ оны нэгдүгээр сард өндгөвч, хөх болон нойр булчирхайн хорт хавдруудад BRCA ген илрүүлэх боломжтой NGS технологийн машиныг Хавдар судлалын үндэсний суурилуулсан юм.

NGS технологийн тусламжтай хавдрын генийн мутацыг илрүүлж бай эмчилгээг илүү үр дүнтэй хийх нөхцөл бүрддэг ба хавдрын дахилт, үсэрхийллээс сэргийлж болох өндөр ач холбогдолтой.

Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд, Хорт хавдартай өвчтөнүүдийг шинэлэг эмийн эмчилгээнд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх урт хугацааны загвартай болох, эмчилгээний стандартыг сайжруулах, молекул генетикийн маркерийг илрүүлэх орчин үеийн лабораторийн оношилгооны аргыг практикт нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэн, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.

Мөн төслийн хугацаанд хийх оношилгоо, эмчилгээний баримт мэдээлэл, үр дүнд үндэслэн шинжлэх ухааны судалгаа хийж, үр дүнг олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлэхэд түншүүд дэмжлэх үзүүлэхээр баталгаажуулав.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Тусгай замын автобус/BRT” төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлууд үргэлжилж байна 2026-02-06

Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 2026-02-06

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ОХУ-д айлчилна 2026-02-06

Өсвөр үеийн жирэмслэлт бууруулах талаар хэлэлцүүлэг боллоо. 2026-02-06

Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа 2026-02-06

Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлнэ 2026-02-07

Монгол Улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 2026-02-07

Европын хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 2026-02-07

Монголын анхны ингэний ферм инкубатор хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна 2026-02-08

“Их, дээд сургуулийн диплом гаргаж өгнө” гэж 29.9 сая төгрөг залилжээ 2026-02-08

Зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллана 2026-02-08