Монгол Улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа

Монгол Улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын техник туслалцааны шатанд АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлаг (USTDA)-аас Монголын талд олгох буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол боллоо.

Хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Зам, тээврийн дэд сайд Г.Ганболд, АНУ-ын Засгийн газрыг төлөөлж АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлаг (USTDA)-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Томас Харди нар гарын үсэг зурж, ёслолд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Элчин сайд Ө.Батбаяр нар оролцов.

Уг хэлэлцээрийн хүрээнд нисэхийн аюулгүй байдлын стандартын чиглэлээр нийт 2.6 сая ам.долларын өртөгтэй техникийн туслалцааны төсөл хэрэгжих бөгөөд үүнээс АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлаг (USTDA) 2.2 сая ам.доллар, “Викс групп” 390 мянган ам.долларыг хамтран санхүүжүүлэх юм. 

Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээний үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ энэхүү хэлэлцээр нь хоёр улсын агаарын тээврийн салбарын харилцааг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ Монгол Улс, АНУ хооронд улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, худалдаа, аялал жуулчлал, иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх стратегийн чухал ач холбогдолтойг тэмдэглэж, иргэний нисэхийн салбарт АНУ-тай хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа нь Монгол, Америкийн стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн бодит илэрхийлэл гэдгийг онцлов.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 2026-02-06

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ОХУ-д айлчилна 2026-02-06

Өсвөр үеийн жирэмслэлт бууруулах талаар хэлэлцүүлэг боллоо. 2026-02-06

Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа 2026-02-06

Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлнэ 2026-02-07

Монгол Улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 2026-02-07

Европын хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 2026-02-07

Монголын анхны ингэний ферм инкубатор хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна 2026-02-08

“Их, дээд сургуулийн диплом гаргаж өгнө” гэж 29.9 сая төгрөг залилжээ 2026-02-08

Зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллана 2026-02-08

Сар шинийн сорилго барилдаанд Улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 2026-02-08