Европын хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Европын хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Европын хөрөнгө оруулалтын банкны Монгол Улсыг хариуцсан дарга Ралф Аямар, Европын Холбооны Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Адриен Мург болон холбогдох мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар байгаль орчин, ойн салбарын хүрээнд Европын Холбоотой хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа өргөн цар хүрээтэй, идэвхтэй өрнөж байгааг онцолж, COP17 бага хурлын бэлтгэлтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэв.

Ялангуяа Ойн түншлэлийн хүрээнд гарсан үр дүн, ойн салбарын хууль эрх зүй, бодлогын шинэчлэл болон хоёр талын баталгаажуулсан хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг танилцуулах арга хэмжээг яам, Ойн газар болон бусад оролцогч талуудтай хамтран зохион байгуулах талаар санал солилцлоо.

Мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ийн бэлтгэл ажлын хүрээнд логистикийн зохион байгуулалт, Монгол Улсын дэвшүүлж буй үндсэн гурван тэргүүлэх санаачилга болох “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, “Ус-газрын нэгдсэн менежментийн санаачилга”, “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга” зэрэг чиглэлд Европын хөрөнгө оруулалтын банк үргэлжлүүлэн дэмжиж, хамтран ажиллах боломжийг хэлэлцэв.

Сайд Б.Батбаатар COP17-ийн үр дүнг богино хугацааны төслийн түвшинд хязгаарлахгүй, харин “Steppe Action Agenda”-ийн хүрээнд олон жилийн хугацаанд хэрэгжих уялдаа бүхий хөрөнгө оруулалтын платформ болгон хөгжүүлж, тогтвортой өв болгон үлдээхэд Европын хөрөнгө оруулалтын банкны дэмжлэг чухал болохыг онцлон тэмдэглэлээ гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ОХУ-д айлчилна 2026-02-06

Өсвөр үеийн жирэмслэлт бууруулах талаар хэлэлцүүлэг боллоо. 2026-02-06

Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа 2026-02-06

Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлнэ 2026-02-07

Монгол Улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг урагшлууллаа 2026-02-07

Европын хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 2026-02-07

Монголын анхны ингэний ферм инкубатор хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна 2026-02-08

“Их, дээд сургуулийн диплом гаргаж өгнө” гэж 29.9 сая төгрөг залилжээ 2026-02-08

Зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллана 2026-02-08

Сар шинийн сорилго барилдаанд Улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 2026-02-08

Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 2026-02-09